: iPad3-ын тухай таамаглалууд . - 9 February 2012 - www.GaMeS-mN.uCoz.NeT
Бямба, 2024-05-04, 4:36 AM
GaMeS-mN.uCoz.NeT
Welcome adminstrators | RSS
Main | | Sign Up | Login
Site menu

eqweqweqNew block
Гар утасны хулгайг зогсоох арга
Гурван настай хүүхэд амиа хорлодог гэнэ
GTA vice city

Chat
300

Our poll
Та ямар вэб хөтөчөөр ордог бэ?

(Нийт санал: 183)

Main » 2012 » 2-р сар » 9 » iPad3-ын тухай таамаглалууд .
7:59 PM
iPad3-ын тухай таамаглалууд .


iPad2-оороо ашиг орлого, нэр хүнд олсон Apple-ийнхан iPad3-ыг гаргах гэнэ. 2012 оны гурав, эсвэл дөрөвдүгээр сард тэд шинэ таблетаа танилцуулах сураг хэвлэлээр гараад байна. Тэр хүртэл шинэ таблетын талаарх цуурхал зогсохгүй бололтой. Иймд бид блогуудад гарч байгаа таамаг цуурхлуудаас хамгийн сонирхолтой, шилдэг гэснийг түүвэрлэн хүргэж байна. Эдгээр таамаглалуудын аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна.


2012 он

1-р сарын 17 iPad3-ыг 2-р сард танилцуулаад, 3-р сард худалдаанд гаргана


Зөвхөн Apple-ийн тухай бичдэг япон блог Macotakara бичихдээ "Apple шинэ таблетаа 2-р сарын эхээр танилцуулахаар бэлдэж, дараагийн сард нь худалдаанд гаргана” гэжээ.


1-р сарын 17 iPad3-ын дэлгэц илүү сайжирна


Tайваны мэдээллийн сайт болох DigiTime-ийн мэдээлснээр Sharp болон LG Display нь 9.7 инчийн QXGA дэлгэц (ялтсан самбар)-ийг 7 сая гаруй ширхэг үйлдвэрлэн Apple-д нийлүүлээд байгаа ба энэ оны 2-р улирал гэхэд энэ тоо 10 саяд хүрнэ хэмээжээ.


1-р сарын 13 3-р сард iPad3 4G LTE-тэй гарна


Bloomberg-ийн мэдээлснээр 2012 оны эхний улиралд iPad3 нь quad-core чип болон 4G LTE утасгүй сүлжээтэйгээр гарах гэнэ.


1-р сарын 11 Sharp нь iPad3-ын дэлгэцийг үйлдвэрлэхгүй


Cолонгосын Electronic Times Internet News сайтад Sharp нь iPad3-ын өндөр нягтаршилтай дэлгэцний гол үйлдвэрлэгч байх байсан хэдий ч Apple компаныхантай энэ талаар тохиролцоогүй, үйлдвэрлэхгүй гэсэн мэдээлэл гарчээ.


1-р сарын 10 Pegatron нь iPad3 болон iPad4-ыг үйлдвэрлэхээр болжээ


Pegatron Technology нь Apple-ийн iPad-ны гол үйлдвэрлэгч бөгөөд тэд ирэх 3-р сард гарах iPad3-ын захиалгад дарагдчихсан байгаа, мөн тэд ирэх 10-р сард гарах iPad4-ыг 7-10 ширхэг үйлдвэрлэнэ хэмээн DigiTimes мэдээлсэн байна.


1-р сарын 5 iPad3-ын камер HD болно

iPad3-ын талаарх хэлэлцүүлэг таамаг өрнүүлдөг iLounge-оор iPad3 нь урьдныхаасаа илүү сайн камертай байх ба урд камер нь WGA нягтаршилтай болно. харин хойд талын камер нь iPhone4S дээр байгаа шиг HD болно гэсэн таамаглал өрнөжээ.


1-р сарын 3 iPAD3 загвар 299 ам.доллараас худалдаалагдана


DigiTimes шинэ гарах загвар нь урьдны 2 загвараасаа илүү сайжирч байгаа хэдий ч хямд үнээр зарагдаж магадгүй гэж мэдээлэв.


 2011 он

12-р сарын 12 iPad3 нь 2012 оны 3-р, эсвэл 4-р сард гарна


DigiTimes-ийн таамагласнаар Аpple iPad3-аа 3 юм уу, 4-р сард худалдаанд гарах гэнэ. Учир нь iPad нь 4-р сард, iPad2 нь 3-р сарын дундуур худалдаанд гарч байсан юм.


11-р сарын 22 3D iPad


Xүн бүр л 2011 онд 3D технологи сайн болно гэж таамаглаж байсан хэдий ч тийм болж чадаагүй. 3D телевизүүдийн үзүүлэлт маш муу байсан, мөн Nintendo 3D үнэтэй хэдий ч бас л сайн болоогүй, 3D кинонуудыг бараг л хог шиг хэрэггүй зүйл гэж болохоор байлаа. Гэсэн хэдий ч 3D технологийг iPad 3 нь илүү сайн болгож, бусдынхаа алдсан, хийж чадаагүй зүйлсийг хийнэ гэсэн цуурхалууд гарав.


11-р сарын 22 iPad3 нь бага эрчим хүч ашигладаг нимгэн non-IPS дэлгэцтэй байна


Apple-ийнхан нарийн дүрслэлттэй, өндөр нягтаршилтай эрчимхүчний хэрэглээ багатай IPS технологийг шинэ загвартааоруулна хэмээн Forbes таамаглав.


11-р сарын 16 iPad3 нь Qualcomm-ийн 4G LTE Gobi 4000 чипийг ашиглана


iPhone4S-ийн 3G чипийг одоогоор үйлдвэрлэгч Qualcommийн шинээр хийж буй хамгийн сайн чипийг Apple-ийнхан шинэ гарах таблетдаа ашиглах аж. Энэ нь мобайл 4G чиптэй ижилсүүлэн анх удаа iPad3-д ашиглахаар болжээ гэсэн бас нэг таамаг гарав.


10-р сарын 26 iPad3-ын QXGA дэлгэц


iPhone болон iPod touch дээр ашигласан Retina Displayтехнологийг iPad-нд ашиглахад доголдол гарсан байна. асуудал нь үйлдвэрлэгчид яг ижил 326ppi пиксел нягтралаар iPad-ны дэлгэцний хэмжээнд хялбар хийж чадахгүй байгаааж. Гэсэн ч энэ мухардлаасаа гарч чаджээ. Ipad QXGA нарийвчлалтай 264 ppi пиксел нягтралтай дэлгэцтэй гарах байх.


10-р сарын 22 iPad3 шинэ холболтын төрөлтэй байна


Apple-ийнхан iOS 5 дээрээ утасгүйгээр холбогдох шийдлийгнэмж өгсөнөөр хуучин байсан универсал холболтын асуудалгарахгүй хэдий ч энэ нь iPad3 дээр илүү сайжран бүхий лхолболттой таарамжтай гарна гэж буй.


10-р сарын 15 iPad-д виртуал туслах

Siri iPhone4S-ын амжилт олсон хоёр зүйл нь сайн чанарынкамер, виртуал туслах Siri юм. iOS 5 дээр ажилладаг iPad-дзориулсан Siri-гийн програмчлалын кодыг хийхийг оролдожбайгаа хэдий ч амжилт олохгүй байгаа. тиймээс Apple-ийнханiPad3 дээрээ үүнийг шийднэ гэж найдаж байна.


9-р сарын 6 iPad3 шингэн зай ашиглана


iPad-ын бүтэц нь зайндаа суурилсан байдаг. тийм ч учраасилүү хөнгөн, нарийхан зай iPad-ын загварыг муутгана гэжүзжээ. тийм болохоор шингэн зай ашиглаж магадгүй.


8-р сарын 26 iPad3-т А6 процессор ашиглана


iPad-ын дараагийн үе шинэ үеийн процессор ашиглахбайх гэсэн хүлээлттэй байна. Энэ дам ярианаас илүү олонсонирхолтой цуурхал байгаа ч уг санал нь хавраас эхлэняригдсан учир намар үйлдвэрлэлтэд орж магадгүй л юм.


6-р сарын 7 iPad3 нь хоёр янзын загвартай байна.


2012 онд гарах хоёр төрлийн iPad-ын алиныг нь сонгох вэ?iPad mini гэсэн загвар гарах тухай блогоос блог дамжиняригдаж байгаа бөгөөд түүний үндсэн хэмжээ нь 10 инч байхаж. Энэ таамаг iOS 5 гарах үеэс яригдаж эхэлжээ.


2-р сарын 10 Харьцангүй үнэтэй


iPad mini Amazon kindle fire болон barnes & Noble nook tablet-тайөрсөлдөхүйц 7 инчийн iPad mini гарах болно. Steve jobsбахархалтайгаар 7 инчийн iPad нь маш их амжилт олно гэжхэлжээ. 7 инчийн iPad mini нь 300$-оор зарагдвал kindlefire-н борлуулалт маш ихээр буурах болно.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1503 | Added by: mRYaHoo | Rating: 1.2/16
Total comments: 1
# moDDii Ням, 4:54 AM
yooy ipad harj uzeh ymsan
0