: Танд баярлалаа ахаа - 25 December 2011 - www.GaMeS-mN.uCoz.NeT
Баасан, 2024-11-22, 9:00 AM
GaMeS-mN.uCoz.NeT
Welcome adminstrators | RSS
Main | | Sign Up | Login
Site menu

eqweqweqNew block
Гар утасны хулгайг зогсоох арга
Гурван настай хүүхэд амиа хорлодог гэнэ
GTA vice city

Chat
300

Our poll
Та ямар вэб хөтөчөөр ордог бэ?

(Нийт санал: 183)

Main » 2011 » 12-р сар » 25 » Танд баярлалаа ахаа
4:51 AM
Танд баярлалаа ахаа


Их олон жилийн дараа бид хоёр санамсаргүй тааралдчихав. Анх биднийг танилцахад тэр гэр бүлтэй, нэг охинтой байсан. Харин би сүй тавьчихсан байлаа. Гэхдээ бид ажил төрлийн шаардлагаар байн байн уулздаг байсан тул тэр надад нэг л дотно, нэг л өвөрмөц мэдрэмж төрүүлдэг болчихсон юм. Мэдээж би сүй тавьсан залуудаа хайртай байсан. Харин тэр маань гэр бүлдээ бас хязгааргүй хайртай. Гэсэн ч бид боломж олдвол уулзаж /ажил төрлийн хувиар шүү/, элдвийг ярилцахын зэрэгцээ хоорондоо ямархан нэгэн гүйдэл гүйгээд байгааг мэдэрдэг байлаа. Нэг удаа бид салхинд хамт гарахаар шийдсэн юм. Тэр өөрийн найзтайгаа, би ч өөрийн найз бүсгүйтэйгээ. Бид голын дэргэд хөгжилдөн мах шарж, элдвийг ярингаа, байгаль дэлхийн сайханд уяран байлаа. Тэр надад өмнө нь хэзээ ч сэтгэлээ илчилж байгаагүй. Тэр өдрийн туршид ч тэр маань өнөөх нь тайван амгалан, зөөлөн салхи мэт налайн сууж байлаа. Надаас арав гаруй ах түүний хувьд би гэдэг энгийн л нэг жаахан охин санагдаж байгаа даа гэсэн эмзэглэл төрж байсан ч би гутарсангүй. Магадгүй сүүлчийн удаа ч байж мэдэх хамт өнгөрүүлж байгаа энэ цаг агшин надад үнэ цэнэтэй байлаа.

Ингээд бид өдрийн туршид хамт байсны дараа гэр гэрийн зүг харих боллоо. Тэр намайг гэрт хүргэж өгөхдөө яагаад ч юм духан дээр үнэрлэв. Өнчин өрөөсөн өссөн надад энэ нь аав шиг, ах шиг түшигтэй дотно санагдсан тул би энгэрт нь наалдчихав. Харин тэр хацарнаас өргөн нүүр лүүгээ харуулснаа "Харь даа, хөгжилтэй, хөөрхөн охин минь, харь. Аз жаргалтай сайхан амьдраарай. Би чамайг сайн эзэгтэй болно гэдгийг мэдэж байна. Харин насан туршдаа санаж, хайрлаж явах болно оо" гэж хэлчихээд уруул дээрээс чанга гэгч үнсэв. Тэр ингээд л явчихсан. Харин би ч араас нь дагах, ээрч хоргоох бодол төрөөгүй. Ингээд би гэдэг хүн айлын эзэгтэй болж сайн сайхан амьдарч байлаа. хувь заяа ч намайг дахин түүнтэй уулзуулсангүй. Магадгүй биднийг зам салах ёстой гэдгийг сануулсан нь тэр биз. Хааяахан түүнийг зурагтаар харчихаад би дотроо баярлан чагнаж, амжилттай сайн сайхан аваад нь сэтгэл ханадаг байлаа. Бүр хожим болтол би бүх эрчүүдийг түүнтэй зүйрлэж хардаг болчихсон байсан. Учир нь тэр бол бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон эр байлаа. Биерхүү том хэрнээ, дөлгөөн зөөлөн зан, хангай мэт түшиг, буурьтай чанар, цөөн үг, ухаалаг харц, алсыг харсан ухаан гээд түүнтэй хамт байхдаа олж мэдэрсэн бүхнээ би мартаж чадаагүй билээ. Хэрвээ тэр үдэш намайг дагуулж хаа нэг тийшээ явах санал хэлсэн бол би ийнхүү санан дурсахгүй ч байсан байж магад. Тэрнийг бусдын л адил шалиг зантай нэгэн хэмээн мартах байсан биз. Тэр маш их ухаан, тэвчээр, ахмад хүний буурь зааж, ухарч боломгүй сонголтыг надад үлдээчихээд явахдаа сэтгэлд мартаж боломгүй тансаг мэдрэмж төрүүлсэн юм. Тэр бол жинхэнэ монгол эр хүн билээ.

Саяханы нэгэн үдэш би ганцаар явж байхдаа гэнэт бие муудаж гудамжны зогсоолд машинаа тавьчихаад утсаа ч залгах тэнхэлгүй өвчиндөө шаналан сууж байтал гэнэт хаалга тогшиж "Бие чинь муу байгаа юм уу? Туслах уу?" гэх дуу гарав. Би арайхийн толгойгоо өндийлгөөд харахдаа тэртээх он жилүүдэд сэтгэлд торон үлдсэн өнөөх эр зогсож байхыг харав. Тэр ч намайг таниж, нэрээр минь дуудан сандчиж, утсаараа залган хаа нэг тийшээ ярих шиг болоход би ухаан балартан унасан юм. Нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирсэн байсан. Хожим дуулбал тэр хүн намайг өөрийн машинаараа хүргэж ирсэн гэсэн. Гэхдээ тэр намайг ухаан орлоо гэх мэдээг дуулах хүртэлээ эмнэлэг дээр удаан суусан гэдгийг би нөхрөөсөө дуулсан. Миний утсаар гэр бүлийнхэн лүү залгаж, нөхрийг минь хүртэл дуудаж авчирсан байсан. Өвчиндөө шаналсан миний царай ямархан байсан бол гэж би одоо хүртэл бодсоор л байна.

Харин бид хоёрт нэг ч үг солих боломж олдоогүй. Нөхөр маань сандран орж ирэхэд ч тэр өнөөх л тайван янзаараа "Би машин дотор сууж байгаа энэ охины царай нэг л биш байгааг анзаарсан юм. Тэгээд л асуухад тэр юм хэлж чадахгүй байсан. Машин нь зогссон газраа байгаа" гэж хэлээд, миний гар цүнх, түлхүүрийг хүлээлгэн өгчихөөд л гараад явчихсан гэнэ. Харин нөхөр минь тэрүүнд хэрхэн талархахаа ч мэдэхгүй балмагдсан байжээ. Азаар эмч нар дуудлага өгсөн хүний утсыг тэмдэглэж авсан байв. Ингээд намайг эмнэлгээс гарах өдөр нөхөр маань "Би өнөөх сайхан сэтгэлтэй ах руу утасдаад баярлалаа гээд хэлчихсэн. Хоёулаа нэг уулзах уу? Талархаж байгаагаа илэрхийлж ямар нэгэн зүйл дурсгамаар байна" хэмээн санал асуув. Харин би эрхэм хүнтэйгээ уулзах эсэхээ шийдэж чадаагүй л байна. Гэвч нөхөр маань эхнэрийн минь амийг аварсан сайн хүн хэмээн хөл хөөр болсоор байгаа тул би тэр сайхан хүн дээр очих хэрэгтэй ч юм болов уу гэсэн бодол, хэрэггүй ч юм уу гэсэн тээнэгэлзэл хоёртоо хүлүүлчихээд хаашаа ч хөдлөхөө мэдэхгүй л сууна. Ямар ч байсан та нэгэн цагт надтай танилцахдаа хожим амийг минь аврах ачтан, сэтгэлд үргэлж халуун илч хадгалуулж үлдээх ухаант хүн байжээ хэмээн хэлмээр байна. Танд баярлалаа.

Миний утсыг нээж үзсэн та дугаарыг минь хадгалж авсан гэдэгт итгэлтэй байна. Магадгүй таныг залгахаас өмнө бид тань дээр очих ч юм бил үү.

Энэхүү хайрын түүхийг ирүүлсэн бүсгүй өөрийгөө Эрхэмээ гэж танилцуулсан юм. Тэрээр эцгийнхээ овгийн нэрийг энд бичиж үлдээсэн тул хайрын эзэн уншвал мэдэх байх аа хэмээн дамжуулсан билээ.
Category: Counter Strike | Views: 836 | Added by: ODko | Rating: 1.1/29
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Шилдэг гишүүд


sukhbat_buzag
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:0


ojig_zol
Мэдээ: 0
Хүйс: эмэгтэй
Сэтгэгдэл:1


ttstsoogii335
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:1


amaraa_2933
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:0

Статистиk

Сүүлийн сэтгэгдэл
2016-10-17
Бичсэн: ojig_zol
Текст: kkkk
2016-09-24
Бичсэн: ttstsoogii335
Текст: hi
2014-11-05
Бичсэн: haru_bilge
Текст: HELLO everyone. my name's susannah
2012-02-12
Бичсэн: moDDii
Текст: yooy ipad harj uzeh ymsan
2012-02-08
Бичсэн: telmen
Текст: yammarch ih reklamddag gar vee evil
2012-02-05
Бичсэн: YaHoo
Текст: Ymar boloh bol te?

Copyright MyCorp © 2024