: Mongolian - 3 January 2012 - www.GaMeS-mN.uCoz.NeT
Пүрэв, 2024-11-21, 8:22 PM
GaMeS-mN.uCoz.NeT
Welcome adminstrators | RSS
Main | | Sign Up | Login
Site menu

eqweqweqNew block
Гар утасны хулгайг зогсоох арга
Гурван настай хүүхэд амиа хорлодог гэнэ
GTA vice city

Chat
300

Our poll
Та ямар вэб хөтөчөөр ордог бэ?

(Нийт санал: 183)

Main » 2012 » 1-р сар » 3 » Mongolian
11:55 PM
Mongolian


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганд оролцох үеэрээ "Өөрийнхөө чадлаар амьдрах гэж чадан ядан зүтгэж яваа иргэнээ төр татвар, хүнд суртал хоёроор дарлаж байна” гэж шүүмжилсэн нь ёстой л голыг нь олж эрх баригчдад хэлсэн хатуухан үгний буулга байв. Яг энэ үгний үнэ цэнийг ойлгуулах мэт шинэ оны гаруут төрийн дээрэм эхэллээ. Төрийн дээрэм ирэх аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай гэх боловсон нэртэй хуулийг хэрэгжүүлэх үйл явц юм. Та анзаарсан бол "Жолоочийн хариуцлагын даатгалдаа хамрагдъя” гэсэн реклам телевизүүдээр цацагдаж байгаа.

Засгийн газраас өнгөрсөн онд УИХ-д Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх үед жолооч бүрийг заавал даатгалд хамруулахаар тусгаад байсан ч хэлэлцүүлгийн шатанд авто машин болгож өөрчилсөн юм. Гэвч ямар ид шид нь үйлчлээд хэдий үед нь буцаагаад хэний лоббигоор жолооч бүрийг заавал даатгалд хамруулахаар болгож өөрчилсөн юм бүү мэд. Ямартай ч өнгөрсөн оны аравдугаар сарын 6-ний өдөр баталсан эл хуулиар бол авто машингүй байсан ч жолооны үнэмлэхтэй гэдэг үндэслэлээр иргэд Жолоочийн заавал даатгалд хамрагдаж, ангиллаасаа хамаарч татвар төлөх нь тодорхой болов. Хэрэв хуулийг биелүүлэхгүй бол автомашингүйг нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгож, авто машинтайгийнх нь унааг журмын хашаанд хаших юм гэнэ.

Статистик мэдээнээс харахад өдгөө улсын хэмжээнд 300 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол жолооны үнэмлэхтэй иргэдийн тоо түүнээсээ 3.5 дахин их буюу 720 мянгаар тоологдож буй аж. 2010 оны тооллогоор шүү дээ. Өнгөрсөн онд шинээр жолооны үнэмлэх авсан иргэдээ нэмбэл аягүй бол 800 мянга руу дөхөж мэдэх талтай. Учир юу вэ гэвэл сард хилээр орж ирдэг авто машины тоо 6000-7000-аар хэмжигдэхийн хэрээр жолооны дамжаанд суралцагчдын тоо ч түүнээс дутахгүй байдаг гэсэн албан мэдээ бий. Ингээд бодохоор Монголын төр даатгалын компаниудтайгаа нийлж байгаад жолооны үнэмлэхтэй иргэн бүрээсээ мөнгө саах сайхан аргыг олчихсон байгаа биз.

Амьдрал боломжийн хүмүүст тэр татвар нэг их дарамт учруулахгүй л юм байгаа биз. Харин хоногийнхоо хоолыг арай хийн залгуулдаг өрх гэрийнхний хувьд Жолоочийн даатгал үнэндээ дарамт л болно шүү дээ. Ядах нь ээ, энэ оноос төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх сургаар инфляци өсөөд махны үнэ дийлдэхгүй боллоо. "Хүчит шонхор” зах дээр өнөөдөр үхрийн мах нэг кг нь 5500 төгрөг гээд буухгүй байна. Нэг кг махаар өрх хэд хонох юм бэ, сайндаа хоёр өдрийн хоногийн хоол. За энэ идэж уух яамай гэж бодоход ганц муу "эксель”-тэй түүнийгээ эцэг, хүү хоёр ээлжилж унан, талхны таван төгрөгөө олдог байлаа гэхэд "Та хоёр жолооны үнэмлэхтэй тул Жолоочийн заавал даатгалд” даатгуулах ёстой гэж дарамталж байгаад толгой дараалан татварт унагаж байна. Эцэг, хүү хоёулаа "В” ангиллын жолооны үнэмлэхтэй байлаа гэхэд нэг өрхийн төсвөөс шууд төр 66 мянган төгрөг дээрэмдэж байгаа биз. Нэг өрхөөс гурван хүн жолооны үнэмлэхтэй, гурвуулаа "В” ангиллынх бол жинхэнэ гамшиг шууд 100 мянгын өрөнд уналаа л гэж ойлгох хэрэгтэй. Харин даатгалд төлсөн хураамжаа буцааж олохын тулд яах вэ, зарим нэг нь халтуур хийх км-ынхээ үнийг нэмж таараа. Энэ чинь эргээд л иргэдэд учрах инфляцийн дарамт. Нөгөө хэсэг нь энэ мөнгийг заавал даатгалд өгөх нь байтугай хийж ч чадахгүй. Яагаад гэвэл жил бүрийн хавар Замын цагдаагийн газраас зохион байгуулдаг авто машины үзлэг оношлогоонд дөрвөн дугуйтаа оруулах гэж арай гэж нэг юм ард нь гардаг нь ч бий. Ийм өрхүүдэд Жолоочийн заавал даатгал гэдэг дарамт дахиад учрахаар дийлэх үү. Тэртэй тэргүй татвар олон, дааж ядаж байхад шүү. Тухайлбал, Авто замын санд нэрийн дор та зам дээгүүр явж байгаа учраас төлбөр төлөх ёстой гээд 1000 төгрөг хурааж байна. Дээрээс нь авто машиныхаа яндангаас гарч байгаа утааны тортог бүрт иргэд татвар төлдөг. Авто машины сайн дурын даатгал гэж байна. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хүн амын орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар өшөө юу ч билээ дээ. Энэ их даатгал татварт мөнгө төллөө гээд иргэдэд энэ нь эргээд нялздаг уу, юу ч байдаггүй. Аягүй бол 720 мянган иргэнээс татвар авчихаад эргээд ямар ч хариугүй таг чиг болно доо. Монголын парламентаас баталсан хуулиуд зам зуураа гууль болдгийн бодит илрэл энэ биш гэж үү. Эрүүл мэндийн даатгалаар иргэд хэчнээн их мөнгийг сар тутамд төлж байна. Эмнэлгээр явах бүрийдээ төлбөр төлдөг. Нийгмийн даатгалд гэж сар тутамд мөн татвар төлдөг. Нэрийн данс хов хоосон,
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар мөн ч олон жил энэ мөнгийг дансанд нь байршуулах гэж үзээд чадахгүй л байгаа. Яг л ийм юм болж хувирах нь, яах вэ иргэд ээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 693 | Added by: Hongor | Rating: 1.2/22
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Шилдэг гишүүд


sukhbat_buzag
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:0


ojig_zol
Мэдээ: 0
Хүйс: эмэгтэй
Сэтгэгдэл:1


ttstsoogii335
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:1


amaraa_2933
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:0

Статистиk

Сүүлийн сэтгэгдэл
2016-10-17
Бичсэн: ojig_zol
Текст: kkkk
2016-09-24
Бичсэн: ttstsoogii335
Текст: hi
2014-11-05
Бичсэн: haru_bilge
Текст: HELLO everyone. my name's susannah
2012-02-12
Бичсэн: moDDii
Текст: yooy ipad harj uzeh ymsan
2012-02-08
Бичсэн: telmen
Текст: yammarch ih reklamddag gar vee evil
2012-02-05
Бичсэн: YaHoo
Текст: Ymar boloh bol te?

Copyright MyCorp © 2024