Zhang Bin гэх 15 настай хүү томоохон сэлэм толгойдоо зоогдуулсан ч ид
шидийн гэмээр байдлаар амьд гарч чадсан юм. Тэрээр сургуулийн найзуудаа
гэртээ урьсан бөгөөд нэг зочин нь энэхүү аюултай зэвсгийг авчирчээ.
Санамсаргүй тохиолдлоор 50 см урттай сэлэмний 5 орчин см нь толгойд нь
зоогджээ.
Ойролцоох эмнэлэгтээ хүргэгдэн амьд гарч чадсан
тэрээр хэлэхдээ: Ангийн маань 3 хүүхэд манайд ирэхдээ сэлэм авчирсан.
Надруу шидсэн хүүхэд 7-9 тохой хол зогсож байсан ч сэлэм толгойд минь
нэг л мэдэхэд маш гүнзгий зоогдчихсон. Яаж яваад толгойд ирээд
зоогдчихсоныг нь би ерөөсөө мэдээгүй гэсэн юм. Ойролцоох эмнэлэгт
хүргэгдсэнээсээ хойш 4 цагийн дараа хагалгаанд орж амь аврагдсан хүү 4
цагийн туршид толгойдоо сэлэм зоогдоостой байжээ.
15 см хутга зоолгосноо мэдээгүй эмэгтэйЭнэхүү эмэгтэй 6 инчийн урттай хутга нуруундаа зоолгосон ч юу ч
мэдрээгүй. Зургаас харахад Julia Popova-н мөрний хооронд зоогдсон байгаа
ч тэрээр бүр юу ч мэдрээгүй байна. 22 настай эмэгтэй ажлаасаа тараад
гэрлүүгээ явах замдаа цүнхэнд нь шунасан аймшигт хулгайчын халдлагад
өртсөн юм. Цүнхээ булаалгалгүй гэрлүү явж чадсан эмэгтэй ардаа зоогдсон
хутгаа ерөөсөө ч мэдээгүй бөгөөд гэрийнхэн нь харж эмнэлэгт хүргэсэн
байна. Түүнийг эмчилсэн эмч хэлэхдээ: Түүний ар нуруунд зоогдсон хутга
ямар нэгэн мэдрэхүйд нь нөлөөлөн түр зуурын цочрол өгснөөр болж тэрээр
гэрлүүгээ харих хүртлээ хутгалуулсан байгаагүй мэдээгүй юм гэсэн.
Толгойдоо хутга зоолгосон ч амьд гарсан цэрэгБослогын үеэр духандаа хутга зоолгосон нэгэн цэрэг амьд гарчээ. Эмч
нарын үзэж байгаагаар хутга түүний толгойруу 4 инч хэртэй оржээ. Түүнийг
ямар гээчийн ид шид нь аварсныг мэдэхгүй ч ямар ч л байсан амьд гарч
чадсан юм.
Толгойруугаа хайч зоосон ч амьд үлдэж чадсан залуу19 настай Оросын Екинтенбург хотоос гаралтай залуу өөрийнхөө толгойд
хайч зоосон ч амьд гарч чаджээ. Mark Makarenkov гэх энэхүү залуу найз
бүсгүй нь хаяж явснаас болж амиа хорлохоор хайч толгойруугаа зоосон
байна. Гэхдээ түүний үхэх цаг нь болоогүй байжээ. Ээж нь эмч дуудан
эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсон бөгөөд түүний гавлын ясруу хайч 5 см
хэртэй орсон байжээ. Харин аз болж түүний тархи болон нүдийг нь
гэмтээгээгүй байна.
Заазуурны дайралтаас амьд гарсан хүүдээрх дотор арзайлгам зургаас харахад 15 настай хүү толгойндоо хутга
зоосноос түүний гавлын ясруу хутга 5 см хэртэй оржээ. Хамгийн гайхалтай
нь тэрээр амьд гараад зогсохгүй 10 сарын дараа эргээд коллеждоо явжээ.
Нүдэндээ сэлэм зоосон ч амьд гарч чадсан залуу23 настай нэгэн залуу зүүн нүдэндээ сэлэм зоосон ч мэс заслын дараа амьд
гарч чаджээ. Bui Ngoc Tuan гэх Thanh Hoa-с гаралтай тэрээр гэрлүүгээ
буцах замдаа 2 таксины жолоочтой хэрэлдсэнээс болсон байна.
муудалцсаныхаа дараа Quang Binh дахь гэртээ байж байтал 10 хүн дагуулсан
таксины жолоочид ирж алах гэж завдсан ба зугатах үедээ ийнхүү 50 см
аймшигт сэлмийг нүдэндээ зоожээ. Ойролцоох эмнэлэгт түргэн хугацаанд
хүргэгдэж чадсан тэрээр 10 см гаруй гүн орсон сэлмийг авснаар амьд үлдэж
чадсан юм.
Эх сурвалж: http://bbs.mn/2106--.html