Iphone -ийг unlock хийх, Jailbreak гэсэн ойлголтуудын талаар
iPhone утас хэрэглэдэг хүмүүс утасаа Activation хийх Jailbreak хийх
Unlock хийх гэсэн ойлголтуудыг мэддэг байвал утасаа илүү бүрэн төгс
ашиглах боломжтой болно.
Activation хийнэ гэдэг нь та утасаа хэрэглэж эхлэхдээ өөрөөр хэлбэл
анх удаагаа асаахдаа iTunes буюу Apple компанид ийм төхөөрөмжийг ашиглаж
эхэллээ гэдгээ бүртгүүлэх хэрэгтэй байдаг энэ бүртгэлийг хийлгэж байна
гэсэн үг.
Энэ бүртгэлийг хийхдээ таны ашиглаж байгаа төхөөрөмжийн ECID кодоор
нь бүртгэдэг энэ код нь давхцахгүй байдаг ба энэ төхөөрөмж /оригнал/
Apple брэндийн төхөөрөмж мөн эсэхийг давхар шалгаж байдаг.
Шинэ утас аваад утасаа асаахад Activation хийнэ үү гэсэн мэдэгдэл
гарвал таны утас өмнө хэн нэгэн хэрэглэж байгаагүй /асааж/ юм байна
гэсэн үг
Энэ үйлдлийг хийхэд тийм ч төвөгтэй биш Утасаа асаагаад USB-ээрээ
компьютертэйгээ холбоно iTunes программыг эхлүүлхэд Activation үйлдлийг
автоматааар хийнэ. Хэрэв та LOCKED түгжээтэй утасыг Activation хийх гэж
байгаа бол AT&T гийн СИМ карт хэрэгтэй болно. Энэ СИМ карт ихэнх
LOCKED утасны CИМ карт хийх үүрэнд нь дагалдаж ирдэг.
Ер нь зөвөлхөд FACTORY UNLOCK буюу үйлдвэрээс нь түгжээгүй дэлхийн
хаана ч альч улсад хэрэглэж болох утас авсан нь дээр ингэснээр дараа
дараагийн хичээл дээр үзэх UNLOCK хийх jailbreak хийх гэсэн олон
асуудалыг тойр ч чадна.