Юуны өмнө та бүхэнд хамгийн энгийн барилтууд буюу
аккордуудыг хүргэж байна, энэхүү барилтууд нь нэг бариад сурчхад амархан
ба маш олон гадаад, дотоод дууг гитар дээр дарж болно тиймээс гитар
сонирхогчдын заавал сурах зүйл юм... Гитар болон ямарваа нэг хөгжим
тоголход до, рэ,ми, фа гэх мэтээр авиа(үг) - ээр аккордуудыг хэлдэггүй
олон улсын жишгээр буюу латин үсгээр нь шууд дуудаж хэрэглэдэг жишээ нь:
C - до, D - рэ, E - ми, F - фа, G - соль, А - ля, В - си гэх мэт .
Доорх барилтуудыг хараад гитар дээрээ хуруугаа зөв байршуулж дарж
сураарай

Дараа
нь танд барилтуудаа барьсаны дараа цохилт хэрэгтэй болно шүү, гитарыг
анхнаасаа цэвэр цохиж сурахыг зөвөлж байна шүү нэг цохиод бариад
сурчихаар дараа нь засарч өгдөггүй юм. Цохилтийг ерөнхийд нь хурдан ба
удаан гэж ангилна. Энэ нь удаан дуунд болон хурдан дуунд тааруулан цохих
гэсэн үг юм
Хурдан цохилт: Доошоо, доошоо, дээшээ, дээшээ,
доошоо, дээшээ.... Эхлээд цохилтыг сурахдаа бага багаар удаан хийнэ шүү.
Тэгээд хийгээд дасаад эхэлхээрээ аккордуудаа солиод цохиорой нэг л тийм
гоё ая орж ирэхэд сэтгэл сэргээд л явчихна хэхэ
Удаан цохилт:
Доошоо, пауз, доошоо, доошоо, дээшээ, дээшээ, дээшээ, доошоо, дээшээ,
доошоо, дээшээ .... пауз гэдэг нь дундаа түр зогсоно гэсэн үг.
Энэ
2 цохилтийг юуны өмнө Am, Dm, G, C гэсэн энэ 4 аккорд дээр тоглоорой
гоё сонсогдож амархан сурна гэдэгт итгэлтэй байна. Эсвэл Am, Dm, E гэсэн
3 дээр ч хийсэн болон магадгүй илүү амар байх