: Гар утас – таны амьдралыг устгана - 8 February 2012 - www.GaMeS-mN.uCoz.NeT
Пүрэв, 2024-11-21, 3:27 PM
GaMeS-mN.uCoz.NeT
Welcome adminstrators | RSS
Main | | Sign Up | Login
Site menu

eqweqweqNew block
Гар утасны хулгайг зогсоох арга
Гурван настай хүүхэд амиа хорлодог гэнэ
GTA vice city

Chat
300

Our poll
Та ямар вэб хөтөчөөр ордог бэ?

(Нийт санал: 183)

Main » 2012 » 2-р сар » 8 » Гар утас – таны амьдралыг устгана
9:00 AM
Гар утас – таны амьдралыг устгана

Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт суугаа хүүхдүүдтэйгээ ярих гэсэн хүмүүс сумын төвийн холбооны газрын үүдэнд бөөн оочир дараалал үүсгэдэг байлаа. Харамсалтай нь удаж удаж нэг юм ярихаар юу ч сонсогдохгүй. "Байна уу? Сонсож байна уу?” гээд л зал дүүрэн цуурайтуулна. Тэгээд ч цаадах нь сонсохгүй. 
Харин одоо бүх зүйл өөр болжээ. Улаанбаатар бүү хэл улсын хил даван тэдний яриа саадгүй хүрнэ. Шивнэсэн ч хажууд нь байгаа юм шиг сонсогдоно. Бүр хаа ч явсан хамт байдаг халаасны утастай болчихлоо. Найман настай нялхсаас наян настай өтгөс хүртэл халаасандаа утастай. Ёстой л нөгөө "Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” гэдэг болжээ. Би хүртэл утасны цэнэг дуусаад ганц цаг болоход хамаг ажил бүтэхгүй бүх юм зуун задгай болчихно. Гэтэл бидний хамгийн үнэнч анд, салшгүй сайн найзыг минь нэгэн эрдэмтэн "ОСОЛТОЙ ТОГЛООМ” гээд нэрлэчхэж. Гайхсан хэдий ч гурван жилийн өмнө нэг эмэгтэй аянга цахилгаантай өдөр утсаар ярьж яваад аянгад ниргүүлэн нас барсан, бас нэг хүний утас халаасан дотор нь дэлбэрсэн гээд олон баримттай мэдээ сонсож байсан болохоор нээрээ л осолтой эд байх нь гэж бодлоо. Өдөрт дөрвөөс илүү цаг гар утас хэрэглэдэг эрчүүдэд Саяхан АНУ-д хийсэн судалгааны үр дүн хүмүүсийг тэр дундаа эрчүүдийг ихээхэн цочроожээ. Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд гар утас хэт их хэрэглэдэг эрчүүд үргүй болох магадлал өндөртэй байдаг гэнэ. АНУ-ын Кливленд, Нью-Орлеан болон Энэтхэгийн Мумбай хотын судлаачид өдөрт дөрвөөс дээш цаг гар утсаар ярьдаг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо цөөн байдаг бөгөөд бэлгийн чадавхын хувьд ч сул болдог гэдгийг тогтоожээ. 

Эмч нар үүнийг гар утаснаас ялгардаг цахилгаан соронзон цацраг, илч дулаантай холбон тайлбарлаад зогсохгүй энэ нь мянга мянган эрчүүдийг "Аав” болоход нь саад болохуйц асуудал үүсгэж болзошгүй юм гэжээ. Энэ судалгааны эцсийн шат гар утасны хэрэглээ болон эр бэлгийн эсийн хоорондын холбоо хамаарлыг харуулахыг гол зорилтоо болгожээ. Эрдэмтэд судалгаандаа 361 эрэгтэйг хамруулсан байна. Улмаар тэднийг дөрвөн бүлэгт ангилан хувааж эр бэлгийн эсийн тоо болон эсийн чадавхыг харьцуулсан ажиглалт хийжээ. Судалгааны үр дүнд өдөрт дөрвөөс дээш цаг гар утсаар ярьдаг эрчүүдийн эр эсийн тоо огт утас хэрэглэдэггүй хүмүүсийнхээс 20 хувь бага байсан бөгөөд эсийн чадавх нь хүртэл тэднийхээс сул байжээ. Мөн тэдний эр бэлгийн эс байх ёстой хэмжээнээсээ 50 хувь багассан байсан бөгөөд микроскопоор харахад эсийн зөвхөн тавны нэг нь хэвийн байгаа нь харагджээ. Уг судалгааны ахлагчаар ажилласан Охио мужийн "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны төв”-ийн профессор Aшок Агарвал "Ойрын таван жилийн дотор гар утас хэрэглэгчдийн тоо хоёр дахин өсөх бөгөөд зарим улсад нийт гар утас эзэмшигчдийнх нь тоо жил бүр 20-30 хувиар өсөж байгаа” гэж хэлжээ.   Дээрх судалгаанд хамрагдсан 361 эрэгтэйн 40 нь огт гар утас хэрэглэдэггүй гэсэн бол 107 нь өдөрт хоёр цагаас бага, 100 нь дөрвөн цаг хүртэлх, 114 нь дөрвөн цагаас илүү хугацаагаар гар утсаар ярьдаг гэж хариулсан байна. 
Таны тархи цус эд эсээс бүтсэн байх нь ойлгомжтой. Тэрхүү чухал толгойг 2 Ваттаар шарж өгнө, Түүнчлэн ихэнх эрэгтэй хүн гар утсаа өмднийхөө халаасандаа хийгээд нөгөөдөхөө шараад явна шүү дээ. Таны нөгөө зүйл өндөгтэй л ижил болно гээд бод. За тэгээд гар утсаа цамцныхаа халаасанд хийвэл зүрхний эсрэг туйлтай соронз болно. Тэгээд зүрхний ажиллагаа, цохилт чинь гацаж эхлээд сонин болно 

Гар утас ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 

- Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг 

- Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг 

- Гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулдаг 

- Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг 

- Анхаарлын системийг сулруулдаг 

- Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг 

- Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг 

- Цусны эргэлтийг удаашруулдаг 

- Тархи толгойг мансууруулдаг 

-Дархлахын системийг сулруулдаг 

- Цусны даралтыг өндөрсгөдөг 

- Генетикийн зохион байгуулалтыг өөрчилдөг 

- Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг 

- Үргүйдэлд хүргэх магадлалыг өндөрсгөдөг гээд бидэнд мэдэгдэлгүйгээр нууцхан сөргөөр нөлөөлсөөр л байдаг гэнэ. Мэдээж урт удаан хугацааны дараа тодруулбал нас ахих тусам сөрөг үр дагавар нь илэрдэг. Чичиргээтэй гар утас цахилгаан соронзон долгио ихээр ялгаруулж байдаг бөгөөд хүний зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мөн унтахдаа дэрэн доогуураа утсаа хийх нь амарч буй тархины үйл ажиллагааг цочроодог юм байна. 

Түүнчлэн гадаадын орнуудад цахилгаан соронзон тоормосны системтэй тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх газар, эмнэлэгт гар утас хэрэглэхийг хориглодог гэнэ. Гэтэл манайд "Утсаар тоглож, ярьж, мессэж бичихгүй л бол эмнэлэгт өдөр өнгөрөхгүй юм гэж” ярих өвчтөнүүд цөөнгүй байдаг шүү дээ. 

Гар утасны хор уршгаас эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн аргууд 

- Шаардлагагүй тохиолдолд гар утас хэрэглэхээс зайлсхийх, үр ашиггүй дэмий яриа өрнүүлэхээр шийдсэн бол суурин утас ашиглах 

- Гар утсаа зүрх, тархи, бэлэг эрхтэндээ ойр байлгахгүй байх. Өөрөөр хэлбэл өмд, энгэрийн халаасанд хийхгүй байх 

- Нялх хүүхдийн дэргэд гар утсаар ярихгүй байх 

- Чихэвч хэрэглэн ярих (Учир нь чихэвч утаснаас гарах цацрагийн хэмжээг багасгадаг) 

- Товчхон мэдээлэл илгээх болбол мессэж бичих 

- Гар утсаар ярихаас гадна нэмэлт үйлдлүүд хийхээс татгалзах (Тухайлбал сэрүүлэг тавих, FM радио сонсох, тоглоом тоглох гэх мэт) 

- Орой унтахдаа утсаа унтрааж, унтлагын өрөөнөөс өөр газар тавих 

- Гар утасны хамгийн их цацраг ялгаруулдаг үе бол утас дуугарах, эсрэг хүн лүүгээ залгах үе юм. Иймээс утас дуугарах, гадагшаа залгах дуудлага хийснийхээ дараа дор хаяж таван секундийн дараа утсаа чихэндээ ойртуулах хэрэгтэй 

- Гар утсаа биеэсээ хол цүнхэндээ, эсвэл хамгийн гадна талын халаасанд хийх 

- Жирэмсэн үедээ гар утас хэрэглэхгүй байх нь чухал (Хүүхдүүд, настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд цацрагийн нөлөөлөл их тусдаг) 

- Цахилгаан шат гэх мэт давчуу, хаалттай орчинд гар утас хэрэглэхгүй байх (Ийм орчинд гар утас илүү их цахилгаан соронзон гүйдэл дамжуулж байдаг.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 1157 | Added by: mRYaHoo | Rating: 1.5/23
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Шилдэг гишүүд


sukhbat_buzag
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:0


ojig_zol
Мэдээ: 0
Хүйс: эмэгтэй
Сэтгэгдэл:1


ttstsoogii335
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:1


amaraa_2933
Мэдээ: 0
Хүйс: эрэгтэй
Сэтгэгдэл:0

Статистиk

Сүүлийн сэтгэгдэл
2016-10-17
Бичсэн: ojig_zol
Текст: kkkk
2016-09-24
Бичсэн: ttstsoogii335
Текст: hi
2014-11-05
Бичсэн: haru_bilge
Текст: HELLO everyone. my name's susannah
2012-02-12
Бичсэн: moDDii
Текст: yooy ipad harj uzeh ymsan
2012-02-08
Бичсэн: telmen
Текст: yammarch ih reklamddag gar vee evil
2012-02-05
Бичсэн: YaHoo
Текст: Ymar boloh bol te?

Copyright MyCorp © 2024