АНУ-ын одон орон судлаачид дэлхийтэй
ижил хос гариг сансрын тойрог замаар нисч байхыг олсон байна. Судалгааны
хэсгийг удирдсан одон орон судлаач доктор Францойс Фрессин BBC-д өгсөн
ярилцлагадаа "Энэ бол шинэ зууны эхлэл болж чадахуйц томоохон нээлт
боллоо. Тойрог замаар энэ хоёр гариг нисч байхыг олж тогтоолоо. Эдгээр
хоёр гариг нар руу илүү ойртож байна, цаашид шинэ амьдралыг, шинэ зууныг
цогцлоох энэхүү үйл хэргийн эхлэл болсон нээлтээ бататган судлах
зайлшгүй шаардлага хүн төрөлхтөний өмнө байна" хэмээн хэлжээ. Нээж олсон
гариг дээр амьд организм оршин тогтнох хангалттай ус, агаар байгаа
хэмээх таамаг байгаа бөгөөд нөгөө талаар энэ гаригууд манай дэлхий
нартай ойр байдаг зайнаас илүү ойр байгаа гэнэ. Энэ нь цаашдаа улам
халуун шатах вий гэх зэрэг олон талын таамаглал байгаа аж. Хос гаригийн
нэгийг нь "Kepler 20f” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь дэлхийтэй яг ижил
хэмжээтэй ажээ. Нөгөө гариг болох "Кepler 20e” бол хэмжээгээрээ
дэлхийгээс үл ялиг жижиг гэнэ.
Эх сурвалж:EzaLuus