Шинэ он гарахтай зэрэгцэн энд тэндгүй л хамгийн хамгийн, онцгой содон бүхнээ шалгаруулдаг билээ. Ингээд улирч буй 2011 оны дэлхийн хамгийн баян эрхэмүүдийг жил болгон зарладаг Форбес сэтгүүлийн жагсаалтыг сонирхуулж байна.
1. Карлос Слим
Нийт хөрөнгө: 74 тэрбум $ (Claro, Embratel, Telmex)
Мексикийн тэрбумтан Карлос Слим бол харилцаа холбооны Telmex, América Móvil group-ийн гүйцэтгэх захирал бөгөөд түүний хөрөнгө 74 тэрбум доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн баян хүн гэсэн цолыг дахин хүртлээ. Өнгөрсөн жил л гэхэд Слим хөрөнгөө 20,5 тэрбум доллараар өсгөж чаджээ. Түүний América Móvil group нь Латин Америкийн гар утасны хамгийн том нийлүүлэгч юм.
2. Билл Гейтс
Нийт хөрөнгө: 56 тэрбум $ (Microsoft)
Америкийн бизнесийн магнат, сайн санааны үйлстэн, зохиолч, Майкрософт корпорацийн захирал Билл Гейтс 1955 оны 10 сарын 28-нд төрсөн. Тэрбээр 1995-2009 онуудад энэхүү жагсаалтын (2008 онд 3-т жагссаныг эс тооцвол )дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан. Түүний хөрөнгө 2009 оноос хойш 40 тэрбум доллараар өсчээ.
3. Уоррен Баффет
Нийт хөрөнгө: 50 тэрбум $ (Berkshire Hathaway)
Уоррен Баффет бол Америкийн хөрөнгө оруулагч, бизнесмэн, сайн санааны үйлстэн бөгөөд 1930 оны 8 сарын 30-нд төрсөн. Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч нарын тоонд зүй ёсоор ордог. "домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет” хэмээн нэрлэгддэг тэрбээр Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал, үндсэн хувьцаа эзэмшигч нь юм.
Өнгөрсэн жил Америкчуудын хамгийн хайртай хөрөнгө оруулагч маань дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байжээ. Харин энэ жил тэрбээр 25 тэрбум доллар алдсанаар ийнхүү 3-т жагссан байна.
4. Бернард Арнолт
Нийт хөрөнгө: 41 тэрбум $ (LVMH)
Бернард Арнолт бол 1949 оны 3 сарын 5-нд төрсөн францын бизнесмэн. Тэрээр Louis Vuitton, Dior, Fendi гээд 50 гаруй тансаг зэрэглэлийн брэндээс бүрдэх LVMH группын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь юм. Форбес сэтгүүлийн гаргасан судалгаагаар Арнолт 2011 оны байдлаар 41 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн баяны 4-т харин Европтоо хамгийн баян хүнээр тодорчээ. Түүний ихэнх орлогыг гар цүнх болон шампанскны салбар нь амжилттай ажилласны үр дүн гэж тооцож байна.
5. Ларри Эллисон
Нийт хөрөнгө: 39,5 тэрбум$ (Oracle)
Ларри Эллисон нь 1944 оны 8 сарын 17-нд төрсөн Америкийн бизнесийн магнат, программ хангамжийн томоохон үйлдвэрлэгч Oracle корпорацийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал юм. 39,5 тэрбум доллараар дэлхийн баячуудын 5-т жагсаж байна.
6. Лакшми Миттал
Нийт хөрөнгө: 31,2 тэрбум (Arcelor Mittal)
Лакшми Нивас Миттал нь 1950 оны 6 сарын 15-нд төрсөн Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн магнат. Тэрбээр дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Arcelor Mittal-ийн захирал юм. Миттал 31,1 тэрбум долларын хөрөнгөөрөө Европын 2 дох, дэлхийн 6 дахь баянаар тодорч байна. Дэлхийн хамгийн хүчирхэг 68 хүний 44-т бичигддэг. 5 машин тутмынх нь нэг нь түүний гангийн эзэнт гүрний бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгдсэн байдаг байна. Түүний охин Ваниша Митталын хурим нь дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй хуримаар бичигджээ.
7. Амансио Ортега
Нийт хөрөнгө: 31 тэрбум$ (Zara)
1936 оны 3 сарын 28-нд төрсөн Испанийн загварын бизнес эрхлэгч. Тэрбээр эхнэр Розалиа Мератайгаа Inditex Group-ийг үүсгэн байгуулсан ба захирлаар нь ажиллаж байгаад нэг сард албан тушаалаасаа буужээ. Гэсэн ч тэрбээр компанийхаа 87 хувийн хувьцааг эзэмшдэг хэвээр байгаа.
8. Элик Батиста
Нийт хөрөнгө: 30 тэрбум $ (EBX)
Элик Фюркен Батиста нь 1957 оны 11 сарын 3-нд төрсөн Бразилийн бизнесмэн. Тэрбээр бизнесээ олон янзын салбарт нэвтрүүлж чадсан бөгөөд ихэвчлэн уул уурхайд төвлөрдөг. Түүний аав нь уул уурхайн Vale компанийн даргаар удаан хугацаанд ажилласан Eliezer Batista da Silva билээ. Батиста өөрийнхөө тухай нээлттэй байдаг ба дэлхийн хамгийн баян хүн болох зорилт тависнаа хэлсэн юм. Хандив тусламжид өглөгч ханддаг нэгэн.